Нүүр хуудасМэдээАНУ-д 220 хүүхдээс коронавирустэй холбоотой байж болзошгүй үрэвслийн хам шинж илэрчээ

АНУ-д 220 хүүхдээс коронавирустэй холбоотой байж болзошгүй үрэвслийн хам шинж илэрчээ

АНУ-ын 20 муж улсад бага насны 220 хүүхдээс шинэ коронавирустэй холбоотой байж болзошгүй үрэвслийн хам шинж илэрчээ.
Америкийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар, хүүхдүүд удаан хугацаагаар өндөр халуурч, арьс, нүдний салст нь улайсан байна. Хүүхдүүдийн ихэнх нь өмнө нь коронавирусээр халдварласан байсан бөгөөд заримаас нь эсрэг биет илэрчээ. Эдгээр тохиолдлын 119 нь Нью-Йорк муж улсад бүртгэгдсэн бөгөөд тус муж улсад ийм хам шинжээр гурван хүүхэд нас барсан байна. Нас барсан хүүхдүүдэд өмнө нь коронавирусээр халдварласан байжээ. Нью-Жерси, Мичиган муж улсуудад ийм шинж тэмдэгтэй 20 орчим хүүхэд эмчлүүлж байгаа аж. Үүнтэй төстэй тохиолдол мөн Их Британид бүртгэгдсэн байна.
Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, АНУ-д 1.44 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, нас барсан тохиолдлын тоо 87400 давсан байна.
Эх сурвалж: Монцамэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН