Нүүр хуудасМэдээАНУ-руу улирлын чанартай ажилд 14 мянган хүнийг явуулна

АНУ-руу улирлын чанартай ажилд 14 мянган хүнийг явуулна

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын хоорондын 11 дүгээр зөвлөлдөх уулзалтын үеэр АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах буюу АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг тавиж байсан. Үүний хариуд Америкийн тал Монгол Улсыг 2018 оноос эхлэн дээрх хөтөлбөрт хамруулах боломжтой талаар мэдэгдэж байсан. Түүнчлэн манай улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хөтөлбөрт хамрагдах шалгуур нөхцлийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах чиглэлээр ажиллахаар тохиролцсон талаар мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад манай улсаас 14 мянга гаруй хүнийг ажиллах хүч ээр авахаар тохиролцлоо. Хөдөө аж ахуйн салбарт, улирлын чанартай ажиллах хүмүүсийг авах яриа ажил хэрэг болсон ч нас хүйсийн хувьд хараахан тодорхой болоогүй байгааг хэлж байна.

АНУ-д ажиллах хүч илгээх мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш , иргэдийг бүртгэнэ, явуулна гэсэн мэдээлэл ихээр тархах болсонд шүүлтүүртэй хандахыг анхааруулж байна. Учир нь энэ яриа 2 улсын хооронд бүтэмжтэй болсон ч хэдий хугацаанд бүртгэж явуулах талаар судалгааны түвшинд яваа учраас цахим орчинд явж байгаа мэдээ мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН