Нүүр хуудасМэдээАН-ын даргын сонгууль хэзээ болох вэ?

АН-ын даргын сонгууль хэзээ болох вэ?

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо АН-ын даргын сонгуулийг товлон зарласан байна. Энэ шийдвэрийг намын удирдлагуудтай зөвшилцөхгүйгээр гаргасан тул уг шийдвэрийг хүчингүй болгож байгаагаа мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлд “Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо нь намын удирдлагатай зөвшилцөхгүйгээр 2020 оны долоодугаар сарын 29-ний өдрийн “Ардчилсан намын дотоод сонгууль товлон зарлах тухай” 27 дугаар тогтоол гаргасныг дэмжихгүй байгаа болно. 

УОК болон орон нутгийн намын удирдлагуудаас ирсэн саналыг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргасан, мөн намын үндсэн дүрмээр олгогдоогүй эрх эдэлж сонгууль товлон зарласныг буруушааж энэ асуудлыг намын эрх барих дээд байгууллага ҮБХ-ны хурлаар эцэслэн шийдвэрлэхийг мэдэгдэж байна” гэжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН