Нүүр хуудасМэдээАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр цахимаар хуралдаж цаг үеийн шинжтэй шийдвэр томилгооны асуудлаа хэлэлцжээ. Тодруулбал, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүг томилсон байна.

Ц.Баатархүү нь Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг албыг хашиж байсан юм. Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Туваан нь намынхаа дэд дарга болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН