Нүүр хуудасНийтлэлАутизм бол өвчин биш харилцааны эмгэг юм

Аутизм бол өвчин биш харилцааны эмгэг юм

Аутизм бол өвчин биш харилцааны эмгэг бөгөөд манай улсад өнөөдрийн байдлаар аутизмтай гэж бүртгэгдсэн 800 орчим хүн байна. Тэгвэл JCI Улаанбаатар салбар байгууллага 2020 онд эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжыг залуучуудад олгох зорилгоор AS ONE – Аутизм(-ийг олон нийтэд зөвөөр ойлгуулах) төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү төслийн хүрээнд  нийгэмд бидний адил ажиллаж, амьдарч байгаа аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс, тэдний гаргаж буй үйлдэл, хандлагыг эерэгээр хүлээн авч сурах, тусалж дэмжих, ялгаварлан гадуурхахгүй байх, олон нийтэд зөвөөр ойлгуулах, бие биенээ гэсэн хүнлэг хандлагыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой аж.

Манай улсад аутизмтай гэж бүртгэгдсэн нийт хүний 90 орчим хувь нь 2-15 насны хүүхдүүд байна. Дэлхий нийтэд хурдацтай өсөж буй энэхүү эмгэг Монгол улсын хэмжээнд 19,000 иргэн байх магадлалтай гэсэн статистик судалгаа байдаг. Эдгээр иргэдэд чиглэсэн төрийн бодлого, анхаарал халамж сул байдгаас тэд нийгмийн харилцаанд оролцож чадахгүй, үйлчилгээ тусламж авч чадахгүй байх төдийгүй тусгайлсан эмч мэргэжилтэнүүд байдаггүй улмаас цөөн тооны сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар үзлэг оношлогоо хийдэг байна. Сургуульд суралцах, ажил хөдөлмөр эрхлэх орчин нөхцөл дутмаг байдлаас болж нийгмээс тусгаарлагдмал байсаар байна.

Төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэхээр төлөвлөөд байна.

Аутизмын талаар ойлголт мэдээллийг түгээх, таниулах,

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг аутизмтай хүүхэдтэй хэрхэн харилцах талаар гарын авлага, тараах материал өгөх,

Боловсролын тэгш байдлыг хангах асуудал өнөөдөр ямар түвшинд байгааг нийгэм таниулах, ойлгуулах,

Олон нийтийг хамарсан спорт, урлагын арга хэмжээ зохион байгуулах,

JCI олон улсын хамтын ажиллагаатай салбарууд болох Солонгос, Японоос мэргэжилтэнүүдийг авчирч, үзлэг оношлогоо, зөвлөгөө, сургалт зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ.

Энэхүү төсөл нь Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн Сайн сайхан амьдрал, боловсролын тэгш хүртээмж, ялгаварлан гадуурхахгүй байх  зорилгууд руу чиглэсэн бөгөөд урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

JCI Улаанбаатар салбар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН