Нүүр хуудасМэдээА.Амбасэлмаа: Эрэгтэйчүүд коронавирусийн халдвар авах нь их байна

А.Амбасэлмаа: Эрэгтэйчүүд коронавирусийн халдвар авах нь их байна

“Ковид-19” цар тахал дэлхий нийтэд тархсан хэвээр байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 6.358.000 хүн өвчилж,  377.000 хүн нас барж, 2.9 сая хүн эдгэрч гарсан бол  3 сая гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсээр байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 99.000 хүн халдвар авч 2000 гаруй хүн нас баржээ.

Дэлхий дахинд коронавируст халдварын эмчилгээний талаар судалгаа, шинжилгээний ажил явагдаж нэлээд дэвшил гарч байна. Тухайлбал ОХУ, БНХАУ-д коронавирусээр хөнгөн өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн ийлдэс буюу эсрэг биеийг шүүж аван өвчтөнд хэрэглэсэн туршилт, судалгаанууд амжилттай болсон. Энэ туршилтыг АНУ хэрэглэж эхэлсэн бөгөөд үр дүнтэй гэж үзвэл 8 сараас эхлээд энэ аргыг нэвтрүүлнэ гэж үзэж байна. Мөн Их Британи улс ковид-19-ийн эсрэг 5 шинэ эмийг 30 эмнэлгийн 100 өвчтөнд туршилтад оруулж үзсэн байна.

Харин манай улсын хувьд коронавируст халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ “6 сарын 1-ний өдөр 212 хүний шинжилгээ хийгдсэн, бүгд сөрөг гарсан. Ажиглах байранд байгаа хүмүүсийн шинжилгээг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ирмэгц нь аваад 7,14,21 хоногт давтан авч байгаа. Гэртээ гарсны дараа нь 14 хоногийн хугацаанд 2 удаа авч байгаа. Нийт тохиолдол 185 болсон. Халдвартын эмнэлэгт 141 хүн эмчлэгдэж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн ор хоног нэлээд урт 14-53 хоног, дундаж нь 30 хоног байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүү өртөлттэй байна. Эдгэрсэн 44 хүн ХӨСҮТ-өөс гараад 14 хоногийн хугацаанд Энхсаран сувилалд тусгаарлагддаг. Энэ хугацаанд 2 удаа шинжилгээ аваад, гэртээ гарсны дараа бас дахин шинжилгээ хийж тусгаарлалтаас гаргаж байгаа” гэж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН