-1.4 C
Ulaanbaatar
Лха, 20 10 сар 2021 23:59:36
Нүүр хуудасМэдээБНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн анхааралд...

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн анхааралд…

БНСУ-ын Хууль зүйн яам 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус улсад хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэнийг нутаг буцаах журамд өөрчлөлт оруулжээ.
Шинэ журмын дагуу БНСУ-д оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж ямар нэгэн зөрчил, гэмт хэрэгт холбогдсон эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах зөвшөөрөл авах болсон байна.
Энэ нь өнгөрсөн сард хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн бага ангийн сурагчийг автомашинаар мөргөсний дараагаар нутаг руугаа зугтсан эзэн холбогдогчгүй хэрэг гарсан, түүнчлэн сайн дураар нутаг буцаж буй иргэдийг нисэхээс нь хэдэн цагийн өмнө шалгах явцад нислэгээсээ хоцрох тохиолдол багагүй гарч байгаатай холбоотой ажээ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН