7.1 C
Ulaanbaatar
Дав, 25 10 сар 2021 15:52:24
Нүүр хуудасБусадБууцай бол ходоод гэдэс цэвэрлэдэг шүүр

Бууцай бол ходоод гэдэс цэвэрлэдэг шүүр

Бууцайг хүч чадлын нэр томъёо гэж тайлбарлаж болно. Хүнсэнд хэрэглэдэг хар ногоон өнгийн навчит ногоо. Энэ ногоог англиар spinach, оросоор шпинат гэж нэрлэнэ. Эртний Перс улсаас гаралтай нэг наст энэ ургамлыг европчууд дундад зууны үеэс мэдэх болсон бөгөөд түүний үрээс гаргаж авсан гурилаар талх хийж бас шүүсээр нь цөцгийн тос, цөцгий, төрөл бүрийн өнгөмж, сүмсийг ногоон өнгө оруулан хоолны чимэглэлд ашигладаг байжээ. Харин дорно зүгийн ард түмэн бууцайг “ногоон ургамлын хаан”, “ходоод гэдэс цэвэрлэдэг шүүр” гэж нэрлэж эрт үеэс хоол хүнсэндээ хэрэглэж иржээ.

Түүний ид шид

Бууцайнд 14 төрлийн аминдэм A, K, D, E, фолийн хүчил гэх мэт эрдэсүүд агуулагддаг, уургийн агууламжаар шошны төрлийн ургамлаас дутахгүй, эрдэс бодисоор баялаг, ялангуяа йод, төмөр, кали, зэс ихтэй.

Бууцайнд агуулагддаг С, А аминдэм нь чаналтын явцад хадгалагддаг онцлогтой. Түүний навчинд агуулагддаг аминдэм, эрдэс бодис нь  хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалахад тусалдаг.

Анхаарах зүйл:

Бууцай нь жирэмсэн эмэгтэйчүүдэд тохирохгүй,  ахмад настны хувьд хязгаартай хэрэглэх шаардлагатай. Аль ч тохиолдолд бууцайг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ер нь бууцайнд төмснөөс 8, гүйцэд болсон улаан лоолиос 64 дахин их хурган чихний хүчил агуулагддаг тул ходоод, бөөр, цөс муутай хүмүүс их хэмжээгээр хэрэглэх нь тохиромжгүй.

Болц нь эрт дуусч  хөгширсөн бууцай их хэмжээний хурган чихний хүчил ялгаруулж  энэ нь кальцитай урвалжиж организмд боловсрохгүй нэгдэл үүсгэдэг тул  бууцайг цэцэглэхээс нь өмнө хурааж хоолонд хэрэглэх шаардлагатай.

Ургах хугацаа

Бууцай нь 5 сарын сүүлээр 6 сарын эхээр бүрэн боловсорч гардаг. Хоёр сарын хугацаанд бүрэн гүйцэт ургадаг байна.

Бууцайг хэрэглэхэд

Бууцайг үл зэврэх гангаар хийсэн хутга, заазуураар хэрчдэг.

Бууцайг навч навчаар нь салгаж сайнаас нь ялгаж аваад гоожуурын хүйтэн усаар угаана.

Бууцайг болгож идэх нь зөв. Бууцайг болгосноор төмөр, кальци, магни зэрэг хэрэгцээт бодисыг нь авч чадна. Гэхдээ бууцайг түүхийгээр нь идэх ч зүгээр. Харин болгосноор биед кальцийг илүү амар хялбараар шингээж авна. Гэхдээ бууцайг усанд чанахын оронд жигнэж болговол витаминлаг чанарыг нь алдагдуулахгүй сайн талтай.

Мөн бууцайг давсалж хэрэглэж болно. Сайтар угааж сэврээсэн бууцайны навчийг ариутгасан шилэн саванд үелүүлэн дэвсэж дээрээс нь давс цацаад хүнд зүйлээр даруулна. 15 кг бууцайнд бүтэн хагас стакан давс орохоор тооцно.

Бууцайтай хоолыг бэлэн болсон даруйд нь  хэрэглэх хэрэгтэй.  Учир нь хадгалалтын явцад энэ ургамалд агуулагддаг азотхүчлийн давснаас азотын хортой давс ялгардаг.

Бууцайтай хамгийн сайн зохицдог зүйлд гахайн давсалсан мах, задь, хушны самар, цөцгий, бяслаг, улаан лооль орно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН