Нүүр хуудасМэдээБ.Шоовдорт гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ

Б.Шоовдорт гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг, ДАШТ-ий 3 хүрэл медальт Баатаржавын Шоовдорт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгохоор болжээ.


Б.Шоовдор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, 2010 оноос Хан-Уул дүүрэгт дасгалжуулагч Энхтөрийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж, 2011 оноос дасгалжуулагч Д.Батнямын шавь болжээ. “Хөх чоно”, “Ганьт” клубт, 2013-2016 онд “Цастын барс” клубт, өдгөө “Хасу-Мегастарс” клубт харьяалагдаж байгаа бөгөөд 2015 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болсон байна.

“Лас-Вегас-2015” ДАШТ-д анх оролцсоноос хойш дөрвөн жил дараалан дэлхийн дэвжээнд зодогложээ. “Будапешт-2018, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий 3 удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга болжээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН