Нүүр хуудасМэдээГандан орчимд гарсан галын улмаас нэг байшингийн дээвэр, 2 гэр шатжээ

Гандан орчимд гарсан галын улмаас нэг байшингийн дээвэр, 2 гэр шатжээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21:56 цагт Баянгол дүүргийн16 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжинд гэр хаус шатаж байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, галыг бүрэн унтраалаа.

Дуудлагын дагуу очиход иргэн Г-ын 14х30 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН