-1.4 C
Ulaanbaatar
Пүр, 21 10 сар 2021 01:37:36
Нүүр хуудасМэдээГерман улсад Монгол залуу санаатайгээр 2 хүн хөнөөжээ

Герман улсад Монгол залуу санаатайгээр 2 хүн хөнөөжээ

Герман улсын Люпциг хотод Монгол иргэншилтэй 38 настай Д гэх этгээд хоёр хүний амь нас хөнөөсөн байна. Тодруулбал: Монгол Улсын харъяат Д гэгч нь 43 настай Мария С, Аня Б нарыг хөнөөсөн болох нь одоогоор тодорхой болоод байгаа аж. Гэмт этгээд хохирогчидтой Лейпциг хотын Линденау захын ойролцоох “Бар 55” хэмээх уушийн газар танилцжээ.

Монгол залуу Германд цуврал аллага үйлджээ

Эхний хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан байна. 43 настай Мария С дөрөвдүгээр сарын 9-ний өдөр сураггүй алга болжээ. Тэрээр хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 9-ний өдөр “Blue Moon” бааранд харагдсанаасаа хойш сураггүй болжээ. Тэгвэл тэр өдөр Довчин Мария С-ийг гэртээ дагуулж очин дотно харилцаанд орж, дараа мөнгө төгрөг дээрээ тохироогүй учраас маргалдаж, улмаар амь насыг нь хөнөөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон байна. Алуурчин Мария С-ийг хөнөөснийхөө дараа цогцсыг нь Линденау дахь Эльстер цөөрмийн гүүрэн доор нуусан байна. Мария С нь Португаалс найз залуугийнхаа хамт 2011 онд Лейпцигт ирсэн, “Бар 55” уушийн газрын байнгын үйлчлүүлэгч байжээ.

Хоёр дахь хохирогч Аня Б ч тус уушийн газарт байнга үйлчлүүлдэг, Д-г таньдаг байсан талаар уушийн газрын эзэн залуу цагдаад мэдүүлэг өгчээ. Гэхдээ Аня Б-г яагаад хөнөөх болсон гэдгээ хэрэгтэн одоогоор хүлээгээгүй байгаа гэж эх сурвалжийн мэдээлэлд өгүүлсэн байна.

Хамгийн ноцтой нь, Д-н хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа Д-н хэргийг нэлээд өргөн хүрээнд дахин шалгаж байгаа гэж ярьснаас үзвэл энэ хэргийн талаар дахин шинэ баримт гарч ирэх буюу хохирогчийн тоо нэмэгдэх ч магадлалтай бололтой.

Эх сурвалж:www.mirror.co.uk

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН