Нүүр хуудасМэдээДархан чиглэлийн багц-2 хэсгийн 27 км замыг наадмын өмнө дуусгана

Дархан чиглэлийн багц-2 хэсгийн 27 км замыг наадмын өмнө дуусгана

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1-р хэсгийн 37.28 км авто замын асфальтбетон хучилтын ажил эхэллээ. Тус багцын ажлыг Арж капитал ХХК гүйцэтгэж байгаа юм.  Энэ хэсгийн 37 км замын суурь асфальтбетон хучилтын ажлыг 6 сарын 8 гэхэд дуусгахаа тус компанийнхан Зам тээврийн сайдад танилцуулсан.

Багц-2 дугаар хэсгийн эхний 27 км, Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг долдугаар сарын 10 гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид өглөө. Ингэснээр Торлогтын давааны түр замаар тээврийн хэрэгсэл зорчихгүй болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН