Нүүр хуудасБусадДэлхийн шатрын олимпиадаас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ Б.Мөнгөнзул

Дэлхийн шатрын олимпиадаас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ Б.Мөнгөнзул

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотод болж өндөрлөлөө. 

Тус олимпиадын эмэгтэйчүүдийн төрөлд Украин улсын шигшээ баг аварга болж, Гүрж, Энэтхэг улсууд дэд болон гуравдугаар байрт шалгарлаа. Харин манай улс багийн нийт дүнгээр 15 дугаар байрт жагссан юм. Түүнчлэн Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр 10 өрөг тоглож найм хожиж, нэг тэнцэн, нэг хожигдож 85%-н хожил авч ширээндээ түрүүлсэн юм. Энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиуллаа.

Мөн энэ удаагийн олимпиадад олон улсын мастер Т.Мөнхзул Их мастерын цолны болзол хангасан билээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН