Нүүр хуудасМэдээЗамын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн ажил хэвийн үргэлжилж байна

Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн ажил хэвийн үргэлжилж байна

2022 оны 04 дүгээр сарын 07-ны 10 цаг 30 минутын орчим Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн нарийн царигийн 1 дүгээр замаас чингэлэг автомашинд шилжүүлэн ачсаны дараа чингэлэг өргөгч калмарын моторын хэсгээс гэнэт гал гарчээ.

Тэр даруй Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтэст дуудлага өгч, галын машинууд 10 цаг 42 минутад ирж, галыг бүрэн унтрааж дууссан байна.

Онцгой байдлын хэлтсийн галын машинуудыг ирэхээс өмнө калмарын жолооч болон холбогдох ажилтнууд галын хороор галыг унтраах гэж оролдсон боловч дийлээгүй.

Галын улмаас хүн түлэгдэж гэмтээгүй. Галын дүгнэлт гараагүй, ажлын хэсэг ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн ажил хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: УБТЗ 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН