Нүүр хуудасМэдээЛ.Болд: Шударга ёсны төлөө тэмцэгчид эцсийн тулаанаа хийнэ

Л.Болд: Шударга ёсны төлөө тэмцэгчид эцсийн тулаанаа хийнэ

Өнөөдөр Төрийн ордонд “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-ийг үүсгэн байгуулагч Л.Болд, Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн Б.Хурц нарын хүмүүс болон МАНАН-ийн эсрэг тэмцэхээ албан ёсоор зарлалаа. Энэ тэмцэл нь тэдний эцсийн тэмцэл байх болно гэсэн юм.

Л.Болд: “Б.Хурцыг гүтгэсэн мэт хууль бус шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гаргасан таван шүүгч байгаа. Эдгээрээс Сонинбаяр, Амарсайхан, Цагаанцоож, Цолмон таван шүүгчийн дөрөв нь сая МАНАН-ийн шүүгч, Хонгилын шүүгч гэдгээрээ түтгэлзсэн. Тийм учраас энэ дөрвөн шүүгч ямар учраас миний эсрэг худлаа шийдвэр гаргасан нь ойлгомжтой. Тийм учраас Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнд би өргөдөл гомдлоо гаргасан байгаа. Тийм учраас энэ Б.Хурцаас өрнөсөн үйл явц дуусаагүй байгаа. Тэгэхэд хууль ч нь ярилцлага өгч олон түмнийг төөрөгдүүлж, би Хурцын өмнө буруутай юм шиг үнэхээр эрээ цээргүй зүйл болж байна.  

НИЙТ АРД ТҮМНИЙ ӨМНӨ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН НЬ ТОДОРХОЙ БОЛСОН АСУУДАЛ ДЭЭР ХААЛТТАЙ НЭРЭЭР ХӨШИГНИЙ ЦААНА ХУЙВАЛДАЖ, ШҮҮХ ХУРЛЫГ ОЛОН ДАХИН ХОЙШЛУУЛЖ ИНГЭЖ БУЛЗАЙРУУЛЖ БАЙГААД МАРТАГНУУЛЖ БАЙГААД, ЭСВЭЛ ТОХИРСНООРОО БОЛ ГЭМ ЗЭМГҮЙ ДУНДЫН ТУШААЛ ГҮЙЦЭТГЭСЭН ХҮМҮҮСТЭЭ ҮҮРҮҮЛЭХ ЗАМААР АЙМШИГТАЙ ХУЙВАЛДААН БЭЛТГЭГДЭЖ БАЙГАА. Энэ мэтчилэн 20 гаруй томоохон Монголын ард түмнийг дээрэмдсэн тэр том том хэргүүд бүгдээрээ замхрах, аа үүний дараа бол сонгууль хүлээж байна. Сонгуулиар бол эргэж эрх мэдлээ олж аваад энэ бүх процессыг буцаах ийм л нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэгэхлээр бидний хоёр дахь шаардлага өнөөдөр энэ нууцын гэж байгаа хулгайгаа нуудаг, дээрмээ нуудаг, хэлмэгдүүлэлтээ нуудаг энэ тогтолцоо бүрэн зогсоож, энэ бүх шүүх хурлууд олон түмний өмнө ил байх ёстой.

ЯГ одоо дэлхийн хоёрдугаар дайны дараа фашист Германыг дэлхий нийт өдөр болгон хүн болгоныг бүх нүглийг нь хүлээлгэсэн шиг өнөөдөр энэ 30 жилийн нүглийг ирэх саруудад өдөр тутам шүүх хурлыг нь Монголын ард түмэн ил тод үзэж байж бузар булайгаа дэлгэсэн гэмт бүлэглэлийг зохих хуулийн хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Үүний төлөө “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-ийн нийт гишүүд, гишүүн байгууллагууд шаардлагатай бүх алхамыг хийх болно. Шударга ёсны хувьсгалынхаа хоёр дахь шатыг энэ өдрөөс бид зарлаж байна. Энэ бол эцсийн тулаан байх болно. Шаардлагатай ямар ч хэмжээний бослого тэмцлийг зохион байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэж байна”.

Батзандан: “Хулхи генералын зохион байгуулсан сөрсөн базаа гэдэг тоглоом явж байна. 11 жилийн өмнө 5 залууг шөнийн цагаар гудамжинд гэрлүүгээ ажлаа тараад явж байхад нь цагдаа нар буудчихсан гээд тогтоогдсон. Батзанданд буу байгаагүй, Батзандан буудаагүй гээд тогтоогдчихсон хэрэг. Тэгээд хаагдчихсан хэрэгсэхгүй болсон хэрэг. Буудсан цагдаа нар нь ялаа аваад явсан хэрэг. МАНАН-ийн өмгөөлөгч Хан-Уулын шүүх дээр очоод хулхи генералынхаа захиалгаар иймэрхүү нэхэмжлэл гаргаж, яаж тагнуулын МАНАН-ийн сөрсөн базаа хийх вэ гээд яриад явж байхыг нь би хүнээс сонссон. МАНАН-д одоо ганцхан чадах юм үлдсэн. МАНАН МАФИД. Эх орончдыг гүтгэх, Эх орончдыг доромжлох, эх орончдыг гутаах ганцхан бодол чадвар МАНАН мафид үлдсэн. МАНАН МАФИД ЭХ ОРНЫГ ХӨГЖҮҮЛЭХ, МОНГОЛЫГ АВРАХ, МОНГОЛЫН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХ ЧАДВАР ЧАДАМЖ ОДОО МАНАН МАФИД БАЙХГҮЙ.

МАНАН мафи Базтанданг яаж гутаах вэ? Болдыг яаж гутаах вэ? Оюун-Эрдэнийг яаж муухай харагдуулах вэ? гэдэг ганцхан зохиол байгаа. Тэр зохиолоо сайн хэрэгжүүл гэж МАНАН МАФИ-д хэлье. Ялангуяа ХУЛХИ ГЕНЕРАЛ-д хэлье. NEWS.MN сайт чинь Ц.Элбэгдоржийн өмчид байдаг. Элбэгдоржид хэлье. NEWS.MN-ээрээ сайн доромжил.  МАНАН мафин шударга эх орончид руу чиглэсэн, ялангуяа 5 гишүүний нэр хүндийг унагаах гэж манан  мафийн хийж байгаа оролдлогод бид хариуг нь өгнө өө.

Тэд нар 30 жил Монголыг хуурсан. 30 жил Монголын эх орончдыг доромжилсон, гутаасан. 30 жил Монголын шударга ёсны төлөө тэмцсэн хүмүүсийг хуурамч мэдээлэл, гүтгэлэг МАНАН-ийнхан тараасан. Одоо МАНАН-ийн боолчлол, МАНАН-ийн доромжлолд цэг тавихын тулд бид улам илүү их хүчээр Монголын эх орончидтойгоо нэгдэж тэмцэнэ гэдгээ би албан ёсоор хэлье” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН