7.1 C
Ulaanbaatar
Дав, 25 10 сар 2021 15:33:42
Нүүр хуудасМэдээМахны өргөтгөсөн худалдаа нийслэлийн 6 дүүрэгт ирэх сарын 3-ныг дуустал үргэлжилнэ

Махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн 6 дүүрэгт ирэх сарын 3-ныг дуустал үргэлжилнэ

ХХААХҮЯ-ны санаачлагаар Нийслэл хотод махны өргөтгөсөн худалдааг 2019 оны 10-р сарын 30-наас 11-р сарын 3-ны хооронд дараах цэгүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнд:

1.Баянгол дүүрэг, Хишиг төвийн байранд Ховд, Завхан, Өвөрхангай аймгууд

2.Баянзүрх дүүрэг, Жуковын хөшөөний өмнөх талбайд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд

3. Сонгино-Хайрхан дүүрэг, Хархорин захын замын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв, Увс аймгууд

4. Сүхбаатар дүүрэг, Саруул төвд Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймгууд

5. Чингэлтэй дүүрэг, Амин хүнс худалдааны төвд Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий аймгууд

6. Хан-Уул дүүрэг, Лавай худалдааны төвд Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгууд тус тус байрлана.

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр 11:00 цагт албан ёсны нээлтийн үйл ажиллагаа нь Чингэлтэй дүүргийн “Амин хүнс” худалдааны төвд хийсэн байна. Энэхүү арга хэмжээний үеэр махыг гулуузаар нь авах боломжтой бөгөөд үнийн хувьд ченжийн гар дамжаагүй, тээврийн болон түрээсийн үнэ шингээгүй тул зах зээлийн үнээс хямд байх ажээ.

Дээрх арга хэмжээ цаашид ч үргэлжлэх бөгөөд тун удахгүй “Өвлийн идэш* арга хэмжээ болно. Тиймээс Улаанбаатар хотын иргэд хөдөө, гадаа явж бензин тос үрэхгүйгээр Нийслэл хотоосоо дуртай аймгийнхаа малын махыг авч хэрэглэх боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН