УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэдхэн цагийн өмнө МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж намын батламжаа эргүүлэн өгсөн билээ.
Тэрбээр “Эрдэнэтчүүд эрх баригчдыг хянаарай, ард түмэндээ дэм болоорой гэж намайг сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж Эрдэнэтчүүд надад санал өгөөгүй. Эрдэнэтчүүдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно” хэмээн мэдэгдээд МАН+МАХН -ныг нэгдлийг эсэргүүцэж ийнхүү намаа орхиосн.
Тэгвэл тэрбээр О.Цогтгэрэл даргатай АН-д элсэж байгаагаа мэдэгдэж үнэмлэхээ гардаж авлаа.
