-11.9 C
Ulaanbaatar
Дав, 18 10 сар 2021 08:22:12
Нүүр хуудасМэдээМСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог 200,000 төгрөгийн тэтгэлгийг хадгаламжруу шилжүүлнэ

МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог 200,000 төгрөгийн тэтгэлгийг хадгаламжруу шилжүүлнэ

ХНХ-ын сайд А.Ариунзаяа өнөөдөр сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийсэн. Энэ үеэр Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа зарим ажлын талаар мэдээлэл өглөө.

Тухайлвал: Мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг олгодог. Тэгвэл “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд энэхүү тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, МСҮТ суралцагчийг төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгох шинэчлэл хийж байна. 

  • 16 настай МСҮТ-д элсэн орсон бол төгсөхдөө 5 сая төгрөг
  • 17 настай элссэн бол 2.5 сая
  • 18 настай бол 1.5 сая төгрөгийн дэмжлэгийг төгсөхдөө авна

гэсэн тооцооллыг Сангийн яам урьдчилсан байдлаар гаргаад байгаа аж.

МСҮТ-ийн суралцагчдын дэмжлэгт зориулж Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 72 тэрбум төгрөг олгож байсныг ийнхүү шинэчлэхээр болж байгаа гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН