Нүүр хуудасМэдээМэдээллийн сайтуудын дунд “News-15” спортын наадам зохион байгуулна

Мэдээллийн сайтуудын дунд “News-15” спортын наадам зохион байгуулна

“NEWS” агентлагийн эрхлэн гаргадаг мэдээллийн www.news.mn сайт нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл тасралтгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулсаар 15 жилийн ойтойгоо энэ жил золгож байна.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч, түүчээлэгч нь байж ирсэн бөгөөд уншигчдаа бодит, баталгаатай эх сурвалжаар хангах, уншигчдын мэдэх эрхийг хангаж ажиллаж ирсэн билээ. Мөн хэвлэл мэдээллийн салбартаа мэдээллийг уншигчдад унших, сонсох, үзэх гэсэн төрлүүдээр шинэ содон, сонирхолтой мэдээ мэдээллийг түгээж, бусдыгаа манлайлсаар 15 жилийг үдэж байна. Цаашид ч техник, технологийн эринтэй хөл нийлүүлэн уншигч, үзэгчиддээ мэдээ мэдээллийг баталгаатай эх сурвалжтайгаар хүргэхийн тулд мэдээ мэдээлэл, контентуудаа сайжруулахад онцгой анхаарч байгаа аж, 15 жилийн ойн хүрээнд ч шинэ, шинэлэг зүйлсийг хийхээр төлөвлөжээ.

15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбартаа чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цахим мэдээллийн сайтуудынхаа дунд “News-15” спортын наадмыг 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах юм байна.

Тиймээс мэдээлллийн сайтууд бидний ойн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж оролцохыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН