Нүүр хуудасМэдээНикитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолт өнөөдөр 20:00 цагаас эхэлнэ

Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн тоглолт өнөөдөр 20:00 цагаас эхэлнэ

Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн, лайв тоглолт өнөөдөр Боловсрол телевизээр 20 цагаас дамжуулах гэж байна.

Тус тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож ая дуугаа ѳргѳнѳ.

Түүнчлэн “Монголдоо хайртай” лайв тоглолтыг “Ard News”, “Монголдоо хайртай” фэйсбүүк хуудас шууд дамжуулан хүргэх юм.

Никитон хамтлаг өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Үзэсгэлэнт бүсгүйчүүд, эрэлхэг хөвгүүд, бяцхан үрсэд нь эрүүл энхийг хүсье! Бид олуулаа байгаагаа мэдэрлээ. Хамтдаа баасан гарагт дуулж дархлаагаа дэмжиж, нэгэн сайхан гэгээлэг үдшийг өнгөрөөнө. Бид бэлэн” хэмээн нийтэлжээ.

“Монголдоо хайртай” аяны хүрээнд зохион байгуулж буй энэхүү тоглолтыг “On&Off” продакшн, “Max music entertaiment” дэмжин ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН