Нүүр хуудасНийгэмНүцгэн зураг авахуулсан бүсгүйчүүдийг садар самуунд буруутган саатуулжээ

Нүцгэн зураг авахуулсан бүсгүйчүүдийг садар самуунд буруутган саатуулжээ

Ням гарагийн орой Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын нэгэн өндөр барилгын тагтан дээр 20 гаруй нүцгэн эмэгтэй зураг авхуулж байгааг харуулсан видео бичлэг сошиал сүлжээнд тарсан юм.

Мэдээлэл тарсны дараа Дубай хотын цагдаагийн газар модель эмэгтэйчүүд болон зураг авах ажлыг зохион байгуулсан хүмүүс болох нийт 40 орчим хүнийг баривчилсан байна.

Дубайд нүцгэн зургаа авахуулсан эмэгтэйчүүдийг 6 сар хорихоор болжээ

Арабын Нэгдсэн Эмират Улсад исламын шашны шариатын хууль үйлчилдэг тул дээрх ажиллагаанд оролцсон хүмүүс садар самуун үйлдэлд буруутгагдаж, зургаан сар шоронд хоригдох, эсвэл 5,000 дирхамын ($1,300 орчим) торгууль хүлээх нь тодорхой болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: ТАСС, Russia Today

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН