7.1 C
Ulaanbaatar
Дав, 25 10 сар 2021 16:10:31
Нүүр хуудасМэдээОдоогийн байдлаар 165,000 тонн шахмал түлш нөөцөлжээ

Одоогийн байдлаар 165,000 тонн шахмал түлш нөөцөлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд “Таван толгой түлш” ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгалаа.

“361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 165,000 тонн шахмал түлш нөөцөлсөн. Жижиглэнгийн цэгүүдэд 21,000 тонн түлшийг нөөцөлсөн. Одоогийн байдлаар нийт найман шугамаар 2300-2500 тонн шахмал түлшний үйлдвэрлэл явуулж байна. Энэ сардаа багтааж нэмэлт хоёр шугамыг ашиглалтад оруулснаар өдөрт 2900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна” хэмээн “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Мөн өнөөдрийг хүртэл 10260 тонн шахмал түлш борлуулсан, иргэдийн зүгээс цэгүүдэд түлшгүй гэсэн гомдол ирээгүй гэв.

Уулзалтын үеэр шахмал түлш тээвэрлэх зарим компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм. Тээвэрлэлт хийх компаниудын зүгээс тодорхой хэдэн шалтгаануудыг дурдаад шахмал түлшийг нөөцлөх, зөөх, ачихад асуудалгүй гэдгээ хэлсэн юм.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, Хангамжийн бааз – дундын хангамжийн төв – гэрээт борлуулагч гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэх юм байна.

Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликэшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН