Нүүр хуудасМэдээОлон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол уран бүтээлчид оролцож байна

Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол уран бүтээлчид оролцож байна

НордАрт 2022 – Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улсын “Завсар орон зай” үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ. ХБНГУ-ын Бюделсдорф хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг уг үзэсгэлэнд дэлхийн 101 орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 240 уран бүтээлчийн 1000 орчим бүтээлийг 10 сарын 9 хүртэл дэлгэн үзүүлнэ.

Манай дүрслэх урлагийн салбарын төлөөлөл НордАрт 2015, 2016, 2019-д амжилттай оролцож байв.

Энэ жил тусгай төслийн хүрээнд “Завсар орон зай” павильон нь түүхэн барилга болох ACO Wagenremise төдийгүй Карлсхютте төв үзэсгэлэнгийн 1500 мкв талбайд Монголын дүрслэх урлагийн үе үеийн төлөөлөл болсон 18 уран бүтээлчийн 56 бүтээлээр оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН