Нүүр хуудасМэдээОрон нутагт шилжин суурьших иргэдэд 3% хүүтэй ипотекийн зээл олгож, урьдчилгаа төлбөрийн...

Орон нутагт шилжин суурьших иргэдэд 3% хүүтэй ипотекийн зээл олгож, урьдчилгаа төлбөрийн 60%-ийг төр батлан даана

Хотын хэт төвлөрөл, хүн амын урсгалыг хөдөө орон нутагруу чиглүүлэх, хөдөө орон нутгаа хөгжүүлэхэд төр засгаас анхаарч байгаа ч дорвитой үр дүн харагдахгүй байгаа. Тэгвэл орон нутагт суурьшин амьдрах иргэдийг дэмжих нэг арга нь ипотекийн зээл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийг төсвийн бодлогоор дэмжиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даах юм.

Мөн орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Үүнээс гадна орон нутагт ажиллаж амьдрах иргэдийг дараах байдлаар дэмжих аж. Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.  

  • 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90%, дараагийн гурван жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө;
  • Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна;
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно;
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН