Нүүр хуудасМэдээОрос, Украины төлөөлөгчид өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард сууна

Орос, Украины төлөөлөгчид өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард сууна

 Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ даваа гаргийн өглөө эхэлнэ гэж ТАСС агентлагийн эх сурвалж ням гарагт мэдээлжээ.

Украины талтай Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийх тохиролцоонд хүрсэн гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ням гарагт мэдэгджээ. ОХУ-ын төлөөлөгчид Минск хотыг аль хэдийнээ орхиж хэлэлцээ хийх газрыг зорьсон байна.

“Хэлэлцэн тохиролцсоны дагуу ОХУ-ын Гадаад хэргийн яам, Батлан ​​хамгаалах яам болон Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг бусад газрын төлөөлөгчдөөс бүрдсэн төлөөлөгчид Украины талтай хэлэлцээ хийхээр Беларусь улсад хүрэлцэн очлоо” гэж тэрбээр мэдээлжээ.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Беларусийн нутаг дэвсгэрт Оростой хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдэж байсан боловч өмнө талаараа Украинтай, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: TASS

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН