Нүүр хуудасМэдээСайжруулсан түлшийг ирэх сарын нэгнээс борлуулж эхэлнэ

Сайжруулсан түлшийг ирэх сарын нэгнээс борлуулж эхэлнэ

Ирэх сарын нэгнээс эхлэн нийслэлд 600 гаруй цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлш борлуулахаар болжээ.  Сайжруулсан түлшний нөөцийг энэ оны зургаадугаар сараас эхлэн 60 мянган тонн бүрдүүлэхээс одоогоор 52 мянган тонныг нь бэлтгэжээ. Нийслэлд нэг өдрийн түлшний хэрэглээ 3-4  мянган тонн байдаг учир нөөцийг 60 мянган тоннд хүргэвэл хэрэглээг бүрэн хангана гэж үзэж байгаа юм. Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс хоёр дахин их илчлэгтэй байдаг. Гэхдээ стандартын шаардлага хангаагүй түлш түлбэл галлагааны үед эрсдэл үүсэх магадлалтай юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 20 орчим агуулах түрээслэн нөөцөө хадгалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН