Нүүр хуудасМэдээ"Скай ресорт” цанын баазад мянган хүүхдийг үнэ төлбөргүй тоглуулна

“Скай ресорт” цанын баазад мянган хүүхдийг үнэ төлбөргүй тоглуулна

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, “Скай ресорт” цанын баазтай хамтран нийслэлийн 6 дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг цанын баазад тоглуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг энэ баасан гариг буюу 1-дүгээр сарын 19, ирэх баасан гариг буюу 1-дүгээр сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулна. Зорилтот бүлэгт нийслэлийн 6 дүүргийн бүтэн өнчин, амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой, эцэг, эхийн халамж багатай айлын 10-17 насны 1000 хүүхэд хамрагдана. Хүүхэд залуучуудын хөдөлгөөн нь 75.000 гаруй гишүүн, дэмжигчидтэй бөгөөд 300 орчим Eрөнхий боловсролын сургууль, 20 гаруй их, дээд сургуулиудыг түшиглэн хүүхэд залуучуудыг хүмүүнлэг үйлст уриалан ажилладаг. Манай улсын хувьд агаарын бохирдол ДЭМБ-аас заасан аюулгүй стандарт хэмжээнээс 6-7 дахин их хэмжээтэй гарсан. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдүүдийг цэвэр агаарт тоглуулж, нэг өдрийг зөв зохистой өнгөрүүлэхэд нь анхаарч хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН