Нүүр хуудасМэдээСоёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсжээ

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсжээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогт таалал төгсжээ. 

Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төржээ. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсний дараагаар хуучнаар Радио телевизийн улсын хороо буюу Монголын үндэсний олон нийтийн радио телевизид туслах найруулагчийн туслахаар орж, ажил амьдралын гараагаа эхлүүлж байсан цагаас өнөөг хүртэл цэнхэр дэлгэцээр айл бүрийн хойморт заларч үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч болж чадсан юм. 

Төр засагт хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Алтан гадас одон, 2017 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдаж байсан юм. 

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН