Нүүр хуудасМэдээСХД: Хүүхэд залуучуудын театр энэ онд ашиглалтад орно

СХД: Хүүхэд залуучуудын театр энэ онд ашиглалтад орно

Хүүхэд залуучуудын театрын барилгын ажлын гүйцэтгэлтэй албаны хүмүүс танилцлаа.

Хотын дарга Д.Сумъяабазар “Хүүхэд залуучуудын театр”ын барилгыг ашиглалтад оруулахад дутагдаж байгаа эд материал, хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Мөн Нийслэл, дүүргээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар есдүгээр сарын 5-ны дотор бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийг Соёлын дэд сайд М.Батбаяр болон уг барилгын ажлыг хариуцаж байгаа компанийн удирдлагуудад даалгалаа. Ингэснээр дутагдаад байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж Хүүхэд залуучуудын театрыг энэ оны сүүл гэхэд ашиглалтад оруулах бүрэн боломжтой болж буй талаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотголоо.

Мөн дүүргийн 12 давхар барилгын явцтай танилцлаа. Тус барилга ашиглалтад орсноор дүүргийн иргэд нэг дороос төрийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болох юм.

2 хүн, зогсож буй хүмүүс, костюм болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН