Нүүр хуудасМэдээТакси барихаар зогсож байхдаа мөргүүлсэн 3 иргэнийг эмнэлэгт хүргэжээ

Такси барихаар зогсож байхдаа мөргүүлсэн 3 иргэнийг эмнэлэгт хүргэжээ

2022.03.28-наас 29-ны шилжих шөнө 23:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороо UB mart худалдааны төвийн урд замд гарсан зам тээврийн ослын дуудлага мэдээлийг дагуу хэргийн газрын үзлэгийг хийж шалгалтын ажиллагааг явуулж байна.

Ослын нөхцөл байдлыг авч үзэхэд Т.Приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэнээс М.Бенз маркийн автомашинтай мөргөлдөж улмаар такси барихаар зогсож байсан 3 иргэнийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар илэрч байна.

Холбогдогч жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Ослын улмаас хүний амь хохироогүй бөгөөд гэмтсэн 3 иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН