Нүүр хуудасМэдээТариалан эрхлэгчдэд 9.3 тэрбумын зээл олгоод байна

Тариалан эрхлэгчдэд 9.3 тэрбумын зээл олгоод байна

Энэ онд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12.0 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га–д тариалалт хийж 339.9 мянган  га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлсэн. Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй нийт 150.0 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. 

Одоогийн байдлаар 40 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг орон нутгаас хүлээн авч нэгтгэж, гэрээний дагуу арилжааны найман банкинд хүргүүлснээр хөнгөлөлттэй зээл олголтыг эхлүүлжээ. 

Харин арилжааны банкинд 441 аж ахуйн нэгж, иргэнээс 130.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн. Үүнээс үр тарианы чиглэлийн 62 аж ахуйн нэгжид 7.2 тэрбум, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 101 иргэнд 2.1 тэрбум, нийт 9.3 тэрбум төгрөгийн зээл олгож, 112.3 тэрбум төгрөгийн зээл судалгаанд байгаа ажээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН