Нүүр хуудасМэдээТэрэлжид амарч байсан залуус архидан согтуурч нэгнийхээ амийг хөнөөжэээ

Тэрэлжид амарч байсан залуус архидан согтуурч нэгнийхээ амийг хөнөөжэээ

2021 оны 4 дүгээр сарын 4-5-ныг шилжих шөнө түргэн тусламжийн эмчээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Түргэн тусламжийн автомашинд цээжиндээ хутгалуулсан хүн нас барлаа” гэх дуудлага мэдээлэл шөнийн 03 цагт бүртгэгдэж харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтийн жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаа.

Хэргийн газрын үзлэгээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар амь хохирогч болох 23 настай эрэгтэй, Орхон аймгийн харьяат “М” нь цээжин тус газраа хутгалуулж гадны нөлөөтэй нас барсан.

Уг хэргийг БЗД-т оршин суух хаягтай 23 настай эрэгтэй “М” согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож тус этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжилж байна.

Албан бус мэдээллээр 18-20 орчим насны 30-аад залуус “Мөнх-Тэрэлж” хэмээх амралтын газар архидаг согтуурч байгаад харамсалтай хэрэг гарсан бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН