Нүүр хуудасМэдээУИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Х.Бат-Ялалт нэр дэвшинэ

УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Х.Бат-Ялалт нэр дэвшинэ

Аравдугаар сарын 10-нд УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийн санал хураалт явагдана. Урьдчилсан байдлаар намууд нөхөн сонгуульд оролцох батламжаа авсан ч аль намаас хэн хэн нэр дэвших нь нарийн тодорхой болоогүй байгаа юм.

Гэхдээ нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраар баталгаажуулсан байгаа. Тэгвэл энэ удаагийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраар хянуулж байна. Өнөөдрийн байдлаар Иргэнийн шударга шүүх ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байна.

Түүний хувьд өмнөх сонгуулиар “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшсэн ч сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН