Нүүр хуудасМэдээХот хоорондын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Хот хоорондын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Өнөөдөр өглөөний 07:00 цагт хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн алба болон бусад албаны хүмүүс товчоодод ажиллаж байгаа. Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан орон нутгийн замуудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж илэрсэн зөрчилд газар дээр нь арга хэмжээ тооцон ажиллах юм байна.


Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүйхүн тээвэр хэтрүүлэхгүйхамгаалах бүсээ зүүж хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Мөн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар судалгаа авч байгаа хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болох тул иргэд жолооч нар эмх цэгцтэй ажил үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг санууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН