Нүүр хуудасМэдээХөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдвар дахин нэмэгдэх магадлалтай байна

Хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдвар дахин нэмэгдэх магадлалтай байна

Өнөөдрийн байдлаар халдвартай 18 мянган хүн гэрийн хяналтад, 5500 орчим хүн эмнэлэгт байна. Энэ сарын 14-нөөс хичээл сургууль эхэлж, албан газрууд хэвийн горимд ажиллаж байгаа учир хүүхдэдээ тавих хяналтаа нэмж, олон нийтийн газраар явахгүй байх гэх мэт өөрсдийгөө хамгаалах дэглэм, арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн сахиарай.

Хэдийгээр халдварын тохиолдол буурч байгаа ч хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдвар дахин ихсэх магадлалтай учир эцэг эхчүүд, иргэд анхааралтай байх, олноороо цуглахгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна гэдэг мэдээллийг ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл өглөө.

Монгол улсын нийт хүн амын 18-35 насныхны дархлаажуулалтын хамрагдалт бага байна. Тэдний хөдөлгөөн идэвхжих үед халдварын тохиолдол ихсэх магадлалтай. Омикрон халдварын шинж чанар нь дахин халдварлах чадвар нь өндөр байгаа учир үүний эсрэг дархлаажуулалт үр дүнтэй байгаа нь олон улсад баталгаажсан учир дээрх насныхан вакцинаа хийлгэхийг уриалж байна гэж ЭМЯ-наас өнөөдөр өгсөн мэдээлэлд онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН