7.1 C
Ulaanbaatar
Дав, 25 10 сар 2021 15:21:28
Нүүр хуудасБусадШвейцарийн 7 гайхамшиг

Швейцарийн 7 гайхамшиг

Швейцари улс нь дэлхий нийтэд бяслаг, бугуйн цаг, халаасны хутга, шоколад зэрэг үйлдвэрлэлээрээ алдартай. Гэхдээ жуулчид Швейцари улс руу аялахдаа эдгээр томоохон брэндийг сонирхохоор бус энэхүү улсын байгалийн гоо үзэсгэлэнд татагдаж аялдаг нь илэрхий билээ. Ингээд Швейцарийн хамгийн үзэсгэлэн төгөлдөр, өвөрмөц тогтоцтой долоон гайхамшигт газартай танилцъя.

Тахиа уур /Oeschinensee/

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн  Тахиа нуур /Oeschinensee/ нь Швейцарийн Бернинскийн Оберлэнд байрлах тахианы хэлбэртэй жижиг нуур юм. Энэхүү нуур нь ердөө 1 квадрат километрт жижигхэн байх боловч тус газрын байгалийг гол шигтгээ юм. Тахий нуурийн гялалзсан оюу ус нь үүлс рүү 3000 гаруй метр өндөрт орших, эрэг дагуух толгодын толин тусгалыг нээж өгдөг байна. Кандрегоос ирсэн жуулчид бүр өнцөг булан бүрээс зургийг төгс дүр зургийг барихын тулд нуур хүртэл нь явган аялалаар явдаг байна.

Рэйн хүрхрээ / Rhine falls/

Уг хүрхрээ нь Швейцарьт  төдийгүй европ тивийн хамгийн том хүрхрээ билээ. Рэйн хүрхрээний өргөн нь 150 метр, өндөр нь 23 метр. Зуны оргил үедээ 700,000 литр усыг хоёр секундэд л  ирмэг дээр хүргэдэг. Та аялахаар шийдсэн бол заавал энэ хүрхрээг үзэн сүр хүчийг нь мэдрээрэй.

Их алетш  мөсөн гол / aletsch glacier/

Швейцарийн Вайлас хот дахь зүүн  хойгт байдаг ИХ АЛЕТШ мөсөн гол нь Альпийн мөсөн уулыг аажмаар бүтээсэн сүүлчийн мөсөн голын гайхамшигт үлдэгдэл юм. Түүний урт нь 23 км, 120 километр квадрат өргөн, Их Алетш мөсөн гол нь Европ тивд хамгийн том мөсөн голд зүй ёсоор тооцогддог байна. Мөн эрдэмтэд энэ ганц мөсөн голыг 27 тэрбум тонн хэмээн мэдэгджээ.

Маттерхорн  уул /matterhorn/

Альпын хамгийн өндөр оргил болох Маттерхорн нь 4,478 метрийн өндөрт оршдог. Уг уул нь өвөрмөц пирамид хэлбэртэй бөгөөд эгц дээрээс харвал луужин адил дөрвөн зүг заадаг байна. Маттерхорн нь асар том хэмжээтэй төдийгүй бусад уулсуудаасаа бүрэн тусгаарлагдан харагддаг. Оргил хэсэг нь гарын үсэг адил тахиралдан сүрлэг үзэгддэг аж. Гайхамшигт энэхүү уул руу аялахдаа Швейцарийн Зермат дахь талаас эсвэл Италийн Брюль-Керриния дахь талаас зочилж болно.

Ладербрүннэн хөндий / Lauterbrunnen Valley/

Өндөр уулсын оргилуудын хооронд байрладаг тул Ладербрүннэн хөндий нь Альпын хамгийн үзэсгэлэнтэй хөндий гэж хэлж болно. Уг хөндий нь  нэг километр өргөнтэй боловч U хэлбэрийн хадан цохио дунд оршдог.

 Эйгэр уул /Eiger/

Европт алдартай уулсын нэгээр Эйгер нэрлэгддэг. Дэлхийн хамгийн өндөр ууланд авирагчдын хувьд ч Эйгэрийн оргил руу гарахад хүндрэлтэй асуудал тулгардаг байна. Учир нь энэхүү уулын 3,970 метр өндөрт хүрэхийг зорьсон  уулчид хамгийн дэвшилтэт техник болоод  ур чадвараа  шавхан авирсан ч цөөхөн уулчид нь л зорилгодоо хүрсэн байдаг. Харамсалтай нь маш олон хүн  амиа алдсан гэдэг. Тиймээс ч уг уулийн хойд нүүрийг Мордванд буюу Үхлийн ханан гэж нэрийддэг билээ.

Люкерн нуур / Lake Lucerne/

Хэдийгээр Швейцарь улс нь 1,500 гаруй нууртай  боловч Люкерн нуур нь Монт Пилатусын хамгийн үзэсгэлэнтэй нуур юм. Орон нутгийн иргэд уг нуурыг Vierwaldstättersee гэж нэрлэгддэг.  Швейцарийг зорьдог жуулчдын ихэнх нь уг нуурыг судлах сонирхолтой очдог байна. Люкерныг ажихад “Хадан цохио нөмрөн  харанхуйлах авч тэрээр цэнхэртэн гэрэлтэж Ветховены “Сарны сонат” адил эгшилэн үзэгднэм хэмээн зүйрлэдэг байна.

Сэтгүүлч Цэлмэгтэнгэр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН