Нүүр хуудасМэдээ2018/08/09 Өнөөдрийн зурхай-12 орд

2018/08/09 Өнөөдрийн зурхай-12 орд

2018/08/09

ХОНЬ

Гэртээ оройг төлөвлөж тэжээмэл амьтантайгаа цагийг өнгөрөөж бодол санаагаа бичиж тэмдэглэ. Зарим нь интернетээр болзож магадгүй бөгөөд бодит амьдрал дээрх харилцаанаас хэцүү болохыг мэднэ. Найз нөхөд болон хамтран ажиллагчиддаа мөнгө зээлүүлэхэд тохиромжтой цаг биш шүү.

ҮХЭР

Та амраад ажилдаа буцаж орож буй бол яг л шувуу мэт эрх чөлөөтэй байх бөгөөд гэртээ байгаа мэт тав тухыг мэдрэхийг хүснэ. Гэрт тань ч ажил дээр тань ч таны бодол санаа болон ажлын бүтээмжийг тасалдуулах анхаарал сарниулсан хэд хэдэн зүйл хүлээж байна. Үргүй зардалд анхаарлаа хандуул. Зарлага тань ихсэж хяналтаас гарсан тул цулбуураа барих цаг болжээ. Мөн ойрын хүмүүсээсээ мөнгө зээлэхгүй байх нь ухаантай алхам байх болно.

ИХЭР

Ганц бие хүмүүс өөрсдийнх нь амьдралаас ч илүү агуу мэт санагдаж тэднийг хөл алдуулах хэн нэгэнтэй учирч магадгүй. Хэрэв ийм учрал тохиолдвол таны хувьд жинхэнэ хайр чинь байх болно. Тиймээс эхлээд гэрийн даалгавар, бэлтгэл ажлаа сайн хий. Гэр бүл, найз нөхөдтэйгээ гадагш гаран, оройн хоол идэх нь энэ долоо хоногийн төгсгөлд хийх гайхалтай зүйл болно.

МЭЛХИЙ

Хайраа хайж байсан хүмүүс азтай байна. Хөрөнгө оруулалтаас их хэмжээний мөнгө орж ирнэ. Магадгүй эд хөрөнгөнөөсөө зарлаа гэхэд их хэмжээний ашиг орж ирнэ. Бизнесийн аяллаар явж буй хүмүүст маш ашигтай байна. Мөн ажил хэрэг худалдаанд тань ашиг авчрахад туслах стратегийг хэрэгжүүлэхэд яг тохирсон цаг.

АРСЛАН

Юм бүхэнд бэлэн байх өдөр. Хэрвээ уян хатан зангаа илэрхийлвэл илүү хөгжилтэй сайхан байна. Өнөө орой та хуучны нэгэн газар хамтран ажиллагч эсвэл найзуудтайгаа уулзахыг хүснэ. Зоригтой байж, шинэ уулзалтын газар товлохыг хичээгээрэй.

ОХИН

Хэн нэгэнд итгэж найдах хэрэг гарвал болгоомжтой бай.Таны дотны хүмүүсээс гадуур хүрээний хүмүүс таныг анхааралтай ажиглаж өөрсдөө тус болохоосоо илүү таныг тэдэнд хэрхэн туслах вэ гэж харж сууна. Шургуу ажиллаж байсан хүмүүс ажлаасаа арай эрт гарч худалдан авалт хийх юм уу, хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Хувь заяаны гайхалтай өөрчлөлт танд гэнэтийн бэлэг барьж, тушаал дэвших эсвэл шинэ ажил танд илүү хариуцлага үүрүүлэх болно. Гэхдээ та болж байгаа бүхнийг хүлээж авахад бэлэн эсэхээ ухамсарлах ёстой. Романтик талын зүйлс сэтгэлийн таашаал авчрах нь юу л бол. Хамтран амьдрагчтайгаа эв найртай үлдэхийн тулд маш их хэмжээний тэвчээр шаардагдах болно.

ХИЛЭНЦ

Илэн далангүй ярих чадвар тань хүчтэй байх хэдий ч хэтрүүлж болохгүй. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд танд дарамт учруулна. Мөнгөө ухаалгаар зарцуулж чаддаг санхүүгийн сахилга баттай хүмүүсд үүнээс гарах арга зам нь тийм ч хэцүү биш. Та дуудлага худалдаанаас гайхалтай боломжийг олж авна.

НУМ

Эмх цэгцгүй өдөр. Та ямар ч үед төвлөрч чадвал, та ажлынхаа төлөө эсвэл хувийн сонирхлынхоо төлөө илүү их мэдлэгийг олж авах талаар нухацтай байж чадна. Хайрын асуудалд тань орооцолдоон үүсэж болзошгүй байна. Гэв гэнэт нэг л биш болж, салах боломж тань ихсэж байгааг та мэдэрнэ.

МАТАР

Боломж, бололцооны хаалга тань нээгдэх болно. Мөн таны төвлөрөх чадвар өснө. Хурц ухаан, ухаалаг байдал тань бүх харилцаанд тань туслана. Та өөрийн яриа бичсэн зүйлээрээ олон хүмүүсийн мэдлэгт хувь нэмэр оруулж чадна. Судлаач шинжээч нарын хувьд тодорхойгүй мэдээ баримт, тоог судлан амжилтанд хүрэх болно.

ХУМХ

Бизнес ба ажил мэргэжлийн тал дээр дэвшилтэт үе байх тул амжилтанд хүрэх дэмжлэг зөвлөгөө өгч чадах хүмүүстэй холбоо барьж, тууштай хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Бодит биш сэтгэлгээнээс болж шийдвэр гаргахад төвөгтэй маш олон сонголттой учирна. Хэт их ухаан шаардагдах ажлаа хойш тавьж амарч оронд нь бүтээлч сэтгэлгээ шаардах үр бүтээлтэй ажилд анхаарлаа хандуул. Ажилаас болоод гэртээ байж чадахгүйд хүрлээ ч үдээс хойшоос эхлээд таны үүрэндээ шургалах хүсэл нэмэгдэж, ямар нэг аргаар боломж гаргаж гэрлүүгээ гүйх болно.

ЗАГАС

Та өнөөдөр их завгүй байх ба бүх зүйлд бэлэн байхыг сануулж байна. Хайртай хүмүүсийнхээ талаарх таны мэдрэмж бүрхэг байна. Анхааралтай бус байснаас сорилтуудтай нүүр тулах ба тайвшрах хэрэгтэй үед хариу үйлдэл түргэн хийнэ. Та эдгээрт анхаарлаа хандуулж өөрийн дууны өнгө, биеийн хэлэмжиндээ анхаар. Хайр дурлал болон мөнгөтэй холбоотой асуудлаар хатуу шийдвэр гаргахад тохиромжтой цаг биш.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН