7.1 C
Ulaanbaatar
Дав, 25 10 сар 2021 16:57:14
Нүүр хуудасМэдээФлоридагийн гүүр нурсаны улмаас одоогоор 4 хүн нас баржээ

Флоридагийн гүүр нурсаны улмаас одоогоор 4 хүн нас баржээ

Майами дахь Флоридагийн Олон Улсын Их Сургуулийн дэргэдэх  явган зорчигчдын гүүр нурсаны улмаас одоогоор 4 хүн нас барж, 10 хүн эмнэлэгт хүргэгджээ. Уг гүүрийг өнгөрсөн баасан гарагт шинээр барьсан юм.

Тус хотын 109th Ave & 8th Street хаягт автомашин хурдны зам дээгүүр тавьсан явган хүний гүүр бүрэн нурж, нуранги дор 5-6 машин дарагдсан байдалтай, аврах ажил үргэлжилж байна. Зарим хэвлэлд мэдээлж буйгаар олон хүний амь үрэгдсэн байж болзошгүй байна. Мөн 3 хүнийг орчмын эмнэлэгт хүргэн эмчилж байгаа гэнэ. Осол гарах үед гүүрний хажуу талд хоёр ажилтан ажиллаж байсан бөгөөд тэдний нэг нь гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна.

Нийт 53 орчим метрийн урттай, 950 тоннын жинтэй тус гүүр нь шинээр баригдаж байсан бөгөөд, ашиглалтад бүрэн орж, явган зорчигчдод нээгдээгүй байсан тухай мэдээлж байна. Одоогоор ослын учир шалтгаан тодорхой бус, гүүрний үлдэгдэл дахин нурах эрсдэлтэй үндэслэлээр хэвлэл мэдээллийг хэргийн газарт ойртуулахгүй байгаа ажээ.

14.2 сая долларын өртөгтэй тус гүүрэн гарцын төсөл 2019 оны эхний хагаст ашиглалтад орохоор төлөвлөөд байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН