Нүүр хуудасМэдээСанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав

Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав

Сургалтыг тус санаачилгын зөвлөх багш нар болох санхүүгийн салбарын ахлах шинжээч Найжел Бартлетт, Лиза Боствик, Жонатон Бентон, Фредерик Раффрэй нар удирдан зохион байгууллаа. Сургалтаар практик ажиллагаа дээр суурилсан бодит хэрэг, санхүүгийн урсгал, банкны дансанд дүн шинжилгээ хийх, схем үүсгэх, нотлох баримтын матриц гаргах, цаг хугацааны тойм боловсруулах зэрэг дасгал ажлуудыг хийж, хувь хүн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн тухай мэдээлэл цуглуулахад нээлттэй эх сурвалжийг хэрхэн ашиглах болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн талаар мэдлэг олгов.

Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR) нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн тавдугаар бүлэх болох хулгайлагдсан хөрөнгийг буцаах ажиллагааны хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын эрх бүхий албан хаагчдад сургалт хийж, техникийн туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

Авлигатай тэмцэх газар нь 2012 оны 11 дүгээр сард тус санаачилгад хамтран ажиллах санал тавьснаас хойш өдгөө 11 дахь жилдээ үр дүнтэй хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудыг мэргэшүүлэх, үндэстэн дамнасан олон улсын түвшинд гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагааг сайжруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж “Хөрөнгө буцаан авах”, “Криптовалют”, “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа” зэрэг олон сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр хамтран зохион байгуулж ирсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН