Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нийтийн тээврийн буюу чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд 06:00-22:00 цагт автомашин зогсохыг хориглосон заалт бий. Гэтэл нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд хувийн тээврийн хэрэгсэл олноор зогсож байгаа нь автобусаар болон явган зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа юм. Иймээс иргэдийн мэдээлэл энэ төрлийн зөрчлийг арилгахад чухал үүрэгтэй. Хэрэв автобусны буудал дээр хувийн тээврийн хэрэгсэл удаан хугацаагаар зогсох, автобусаар үйлчлүүлэхэд тань саад учруулсан тохиолдолд E-police аппликэйшнийг ашиглан мэдээлж болно. Иргэдийн мэдээллийн дагуу арга хэмжээ авдаг.
Автобусны буудал дээр зогссон машины мэдээллийг E-police аппликэйшнд илгээж аргга хэмжээ авахуулдаг боллоо
