Батлан хамгаалах салбар 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан БХЯ-ны “Алдар” спорт хороо “Нийгэмд нийтийн биеийн тамир, спортын боловсрол олгох” уриан дор иргэд, олон нийт, хүүхэд залууст биеийн тамир, спортоор хичээллэхийн ач тус, мэдлэг мэдээллийг олгох зорилготой “Баянзүрх марафон-2025” тэмцээнд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 253-р тусгай салбарын ахлагч Б.Амарбаясгалан, 329-р тусгай салбарын ахлах ахлагч Н.Сүрболд нар амжилттай оролцлоо.

Тус тэмцээнд 8-78 насны 1400 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
