“Морзе” радио спортын төв клуб болон Хилийн цэргийн 0198 дугаар анги хамтран Дорнод аймгийн Халхгол суманд Зүүн бүсийн 2025 оны “Өндөр хурдны радио телеграф”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээнд 7 байгууллагын 21 тамирчин 3 төрлөөр өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр Хилийн цэргийн 0198 дугаар анги тэргүүн байр, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр тусгай салбар дэд байр, Зэвсэгт хүчний 327 дугаар анги гутгаар байранд тус тус шалгарлаа.

