Нүүр хуудасМэдээАГААРЫН ЦЭРЭГ: Налайх цэргийн хотхоны дүрэмт хувцасны үзлэг хийгджээ

АГААРЫН ЦЭРЭГ: Налайх цэргийн хотхоны дүрэмт хувцасны үзлэг хийгджээ

Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга Улаанбаатар цэргийн хүрээний даргын албан даалгаврын дагуу Налайх цэргийн хотхоны Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүний ёслолын, албаны болон хээрийн хувцасны үзлэгийг Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлалд 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдөр явууллаа.

Арга хэмжээний эхэнд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн ажилгааны төлөвлөлтийн ахлах офицер хошууч Б.Бат-Амгалан Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргын албан даалгавар, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн “Хувцасны үзлэг зохион байгуулах тухай” тушаалыг тус тус уншиж танилцуулан, хувцасны үзлэгийн Дотоодын цэргийн штабын дарга, Улаанбаатар цэргийн хүрээний орлогч дарга хурандаа М.Лувсандоржоор ахлуулсан комиссын бүрэлдэхүүн ажиллаласан бөгөөд үзлэгийн төгсгөлд Налайх цэргийн хотхоны Төрийн цэргийн байгууллагууд Хувцасны үзлэгт сайтар бэлтгэж зохион байгуулалттай хамрагдсан талаар онцлон хэлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН