Нүүр хуудасМэдээАГААРЫН ЦЭРЭГ: Цэргийн нисэх 303-р анги Нисэхийн музейгээр зочилжээ

АГААРЫН ЦЭРЭГ: Цэргийн нисэх 303-р анги Нисэхийн музейгээр зочилжээ

Зэвсэгт хүчний 303 дугаар анги Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтаж, 2024-2025 оны сургуулийн жилийн сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу энэ өдөр “Нисэхийн Үндэсний төв”-ийн дэргэдэх ”Нисэхийн музей”-тэй танилцлаа.

Тус музей нь: 1995 оны 05 дугаар сарын 25 -нд Нисэх хүчний 70 жилийн ойгоор ашиглалтад орсон ба өдгөө 30 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Музей нь үндсэн 7 хэсгээс бүрдэх ба:

-Музейн 1-р хэсэгт 1925-1935 оны үеийн Монголын нисэх хүчний түүх;

-Музейн 2-р хэсэгт 1935-1945 онд Монголын нисэх хүчинд ашиглаж байсан Р-1, Р-5, По-2, И-15, Як-9, И-16, Ил-2, Ут-2 зэрэг онгоцнуудын гэрэл зураг загварууд;

-Музейн 3-р хэсэгт 1945-1955 он хүртэл 10 жилийн хугацаанд дэлхийн 2-р дайн дуусаж энх тайван байгуулалтад шилжсэнтэй холбоотой үзмэрүүд;

-Музейн 4-р хэсэг буюу 1955-1965 онд Эдгээр онуудад нисэхийн түүхэнд гарсан том өөрчлөлт болох өнөөгийн иргэний агаарын тээврийн байгууллагын үндэс;

-Музейн 5-р хэсэгт 1965-1975 онд Иргэний агаарын тээврийн эрчимтэй хөгжлийн үе;

-Музейн 6-р хэсэгт 1975-1985 он хүртэлх хугацаанд ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН материаллаг бааз улам бэхжиж,тээврийн бие даасан салбар болон хөгжиж,орчин үеийн дуунаас хурдан онгоц,техникээр зэвсэглэн нисэх хүчний эгнээнээс сансрын анхны нисгэгч төрж,БНМАУ-ын гавьяат нисгэгч,техникч,тээвэрчдийн эгнээ улам тэлж буйг баримтат болон гэрэл ба гар зургууд,сийлбэрээр харуулсан байна.

-Музейн 7-р хэсэгт 1985-2000 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд МИАТ зах зээлийн харилцаанд шилжин Төрийн болон хувийн өмчид тулгуурласан авиа компаниуд шинээр байгуулагдан агаарын тээврийн гадаад харилцаа улам өргөжин дуунаас хурдан, хүнд даацын орчин үеийн онгоц техник шинээр авч ашиглан Ази, Африк, Европын олон оронд нислэг хийж байгаа болон МИАТ ТӨХК-ны 60 жилийн түүхийн ололт, амжилт, хөгжил дэвшлийн талаар дэлгэрэнгүй танилцах боломжтойгоос гадна музейд нисэх хүчин ,агаарын тээврийн түүхэн хөгжлийн 95 жилд төрсөн БНМАУ-ын болон МУ-ын баатар, гавьяат нисгэгч, техникчид, холбоочид, авто тээвэрчид Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын ажил амьдралыг харуулсан гэрэл зургууд ахмадуудын эдлэж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, буу зэвсэг, одон медаль, дуу хөгжим, ном хэвлэлүүдийг музейд тавьжээ.

-Сонирхуулахад тус музейд нисэхийн түүхэн цаг үеийг харуулсан 200 гаруй фото зураг, 10 гаруй уран зураг, уран сийлбэр, нисэхийн үе үеийн ажиллагсдын тухай 1945-2010 он хүртэлх самбарууд болон зарим чухал баримт бичиг, бэлэг дурсгалын зүйл, үзмэр, эд өлгийн зүйлс, Монгол улсад нисэж байсан онгоцны макетууд зэрэг 400-гаад зүйл хадгалагдан байдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН