14.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 06:28:54
Нүүр хуудасМэдээАж ахуйн нэгж байгууллагууд www.qr.119.mn хаягт бүртгүүлж QR код үүсгэнэ

Аж ахуйн нэгж байгууллагууд www.qr.119.mn хаягт бүртгүүлж QR код үүсгэнэ

Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагуудыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Уг цахим системийг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Харилцаа, холбоо мэдээлллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран боловсруулав.

Аж ахуйн нэгжүүд QR авахдаа:

  1. www.qr.119.mn хаяг руу орно.
  2. Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллээ оруулж, QR код үүсгэх товчийг дарж код авна.
  3. QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.

Иргэд QR код уншуулахдаа:

  1. Ebarimt аппликейшн руу орно. Нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 цэс харагдана. / Цэс харагдахгүй бол appstore, playstore руу орж, Ebarimt аппликейшнээ шинэчлэх шаардлагатай/
  2. COVID-19 рүү ороход QR код уншуулах хэсэг гарч ирнэ. Аж ахуйн нэгжийн QR кодыг уншуулна.
    Ингэж иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход шуурхай мэдэгдэл хүлээн авч шинжилгээнд хамрагдан халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой.
    Тус системд иргэний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй. Зөвхөн ebarimt аппликейшнаар дамжуулан тухайн иргэний гар утсанд эрсдлийн тухай мэдэгдэл цаг алдахгүй очно. Аж ахуйн нэгж байгууллагуудын угтагч, хүлээн авах ажилтнууд үйлчдүүлэгчдээ ebarimt аппликейшнээрээ QR кодыг уншуулан бүртгэл хийлгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН