Нүүр хуудасМэдээАзийн элсний наадмын элсний бөхийн төрөлд Монголын баг тамирчид хоёр медаль хүртлээ

Азийн элсний наадмын элсний бөхийн төрөлд Монголын баг тамирчид хоёр медаль хүртлээ

БНХАУ-ын Саньяа хотноо болж буй Азийн элсний спортын VI наадмын элсний бөхийн төрөлд Монголын баг тамирчид хоёр медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг финалд шалгарсан ч чөлөөт бөхийн  U23 насны ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл,U17 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн хошой алт, Астана-2023 насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн  Малик Прияад 3:2-оор ялагдсан байна. Манай бөх Тайвань, Солонгос, Хятад, Казахстаны тамирчдыг дараалан ялснаар финалд үлдээд байсан бөгөөд Азийн элсний VI наадамд оролцож буй Монголын багийн анхны мөнгөн медалийг зүүв.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 90 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Төрболд хэсгийн эхний хоёр барилдаандаа Камбож, Солонгосыг, хүрэл медалийн төлөө барилдаанд Хятадын бөхийг яллаа.

Азийн элсний наадамд оролцож буй Монголын баг тамирчид ийнхүү нэг мөнгө, гурван хүрэл медальтай боллоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН