Сүүлийн өдрүүдэд шатахуун түгээх газрууд АИ-92 бензин дууссан гэж хязгаарлалттай олгож байна.
Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газраас: “Өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний 20 хоногийн нөөцтэй байгаа учраас хомсдол үүсэхгүй. Үнэ ч нэмэгдэхгүй. Иргэд их хэмжээгээр нөөцлөх, дараалал үүсгэх шаардлагагүй. Улсын хэмжээнд сард багадаа 30,000 тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Харин энэ сард 30,000 тоннд хүрэхгүй АИ-92 нийлүүлж магадгүй талаар ОХУ-аас мэдэгдсэн. Тиймээс урд хөршөөс авдаг бензиний хэмжээгээ өсгөхөөр ажиллаж байна” гэв.
Тиймээс иргэдийг худал мэдээлэлд автаж зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг санууллаа.