21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 04:20:38
Нүүр хуудас Мэдээ Алга болсон охины утас нь унтарч асаад байгаа...

Алга болсон охины утас нь унтарч асаад байгаа…

Энэ сарын 17-нд Баянзүрх, Офицер орчмоос 6 настай охин эмээгийнхээ хамт алга болсон талаарх зарыг цахим хуудсанд ар гэрийнхэн нь тавьсан.

Алга болсон охины аавын мэдэгдэж байгаагаар охин гэрээсээ 11 цагийн үед ойролцоох тоглоомын талбайд тоглоно гэж гарсан. Гэтэл 13 цагийн үед Сансар дээр явж байна гэж аавруугаа утсаар ярьжээ. Түүнээс хойш огт холбогдоогүй бөгөөд утас нь дуудаад байгаа хэрнээ огт авахгүй байгаа аж.

Хамт яваа эмээ нь буюу 60 настай О нь бага зэргийн сэтгэцийн өөрчлөлттэй ч гэрээ олохгүй төөрөх хэмжээнд биш гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа юм.

Эмээ охин 2-ыг харсан хүн байвал 91641221, 88057386 дугаар руу мэдээлэл өгөх боломжтой.

Охины аав Д.Гансүх:

Хүмүүсээс мэдээлэл өгч байгаа ч ихэнхдээ худлаа байгаад байна. Өчигдөр харин нэг залуу залгаад хамгийн сүүлд хороололд харсан гэдгээ хэлсэн. Хэлсэн зүйл нь үнэн болж таарсан. Хороолол хавиар байсан камеруудыг шүүж үзэхэд охин эмээтэйгээ хөтлөлцөөд нэг машины граш дундуур ороод алга болсон байв. Охин маань хамгийн сүүлд эмээтэйгээ хорооллоор явсан байна. Өөр хаана байж болох вэ гэж бодоод хайгаад л байна” гэжээ.

Эх сурвалж: Эргэлт.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН