Нүүр хуудасМэдээАлслагдсан гурван дүүрэгт Засгийн газрын шийдвэрээр 200 тн хорголжин тэжээл, 100 тн...

Алслагдсан гурван дүүрэгт Засгийн газрын шийдвэрээр 200 тн хорголжин тэжээл, 100 тн хивэг олгоно

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн хамгийн олон малтай Багануур дүүргийн хувьд энэ жил 775 өрхийн 169 мянган толгой мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгаар хөр цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх нөхцөл үүссэн байна.

Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар 3893 тонн хивэг болон хорголжин тэжээлийг аймгууд болон алслагдсан дүүргүүдэд 50 хувь хямдруулан олгох шийдвэр гарсны дагуу Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт нийт 200 тн хорголжин тэжээл, 100 тн хивэг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ үеэр тус дүүргийн 4 дүгээр хорооны малчин С.Даваасүрэнгийн хот айлаар орж, малчдын санал сэтгэгдлийг сонсоход малчдын хувьд хорших, нэгдэх, хамтрах санаачилгыг бодит ажил хэрэг болгох зорилготой “Хот айл” загвар төслийг дэмжиж оролцохоо илэрхийлэн, малчин өрхүүд хоршооллын хэлбэрээр хамтран ногоон тэжээл тариалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

С.Даваасүрэнгийнхтэй саахалт өвөлжиж буй П.Ганбатынх Төв аймгийн Баяндэлгэр суманд айлын тариалангийн талбай түрээсэлж тэжээл тариалдаг бөгөөд татан авах зам хол учраас хүндрэлтэй байдаг тухай дуулгалаа. Иймд айл саахалтаараа нийлж тэжээл тариалаад эхэлбэл өвөл, хаврыг өнтэй давахад дөхөм болно гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН