17.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 17:12:43
Нүүр хуудасМэдээАмралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгаар бороо орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Энэ сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 10,11,12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН